ЕСҮС
ЕСҮС
Энэ кино нь Лук номоор дамжуулан Есүсийг танилцуулсан төгс танилцуулга юм. Есүс эгэл биш замаар төрсөн цагаасаа эхлээд хадан булшнаас амилах хүртлээ үргэлж хүмүүсийг гайхшруулж, алмайруулдаг байлаа. Лук номоос хэсэгчлэн авсан түүхүүдээр дамжуулан Түүний амьдрал, үйлдсэн гайхамшиг, заасан сургаал болон эдэлсэн зовлонгийнх нь талаар суралцаарай. Бурхан бүхнийг бүтээсэн бөгөөд хүн төрөлхтөнийг хайрладаг. Харин хүн төрөлхтөн Бурханд дуулгаваргүй хандсан. Хүн Бурханаас холдсон боловч Бурхан тэднийг үнэхээр их хайрладаг учраас аврах төлөвлөгөөг зохиожээ. Тэр биднийг аврах төгс тахил болгон Хүү Есүсээ илгээсэн юм. Есүсийг ирэхээс өмнө Бурхан хүн төрөлхтөнийг үүнд бэлтгэж байв. Эш үзүүлэгчид Есүсийн төрөлт, амьдрал, үхлийн талаар зөгнөн хэлцгээсэн юм. Есүс олны анхаарлын төвд байдаг байлаа. Тэр хэний ч ойлгохооргүй сургаалт зүйрлэлүүдийг ашиглан зааж, сохор хүнд хараа оруулж, хэний ч туслахыг хүсдэггүй хүмүүст тусалдаг байлаа. Иудейчүүдийн удирдагчид Түүнээс сүрдэж байсан бөгөөд Түүнийг аюул занал гэж үздэг байсан. Тиймээс тэд урвагч Иудас болон Ромын дарангуйлагчдыг ашиглан Есүсийг загалмайд цовдлуулсан. Тэд үүгээр асуудлыг шийдчихлээ гэж бодож байв. Гэвч Есүсийг дагадаг байсан эмэгтэйчүүд булш нь хоосон байгааг олж мэддэг. Шавь нар цочирдоцгоов. Есүсийг тэдэнд үзэгдэх үед тэд Түүнийг үнэхээр мөн эсэхэд нь эргэлзэж байлаа. Гэхдээ тэр чухам үүний талаар л үргэлж тунхаглаж ирсэн юм. Тэр бол тэдний төлөө ирсэн төгс тахил, Аврагч, үхлийг ялагч билээ. Тэр тэнгэр өөд одохдоо Түүний тухай болон заасан сургаалыг нь бусдад дамжуулж хэлэхийг шавь нартаа даалгасан юм.