Видео ачаалж байна
Транскрипт
Mongolian, Halh
Бид Ертөнцийн Эзэн Бурханы талаар яаж мэдэх ёстой юм бол оо?
Эхэнд Бурхан анхны хүмүүсийг бүтээж үзэсгэлэнт цэцэрлэгт тэднийг нутаглуулахдаа
хүмүүний хорон муу шийдвэрүүд өөрсдийг нь Бурханы хайр, оршихуйгаас тусгаарлах хүртэл
өөрийн биеэр тэдэнтэй хамт алхаж, хувьчлан бүхнийг зааж өгдөг байлаа.
Хэдий хүмүүс Бурханаас тусгаарлагдсан ч, найдвар тасраагүй .
Учир нь түүхийн туршид Бурхан өөрийг нь хайрлаж, түүнд үйлчилж буй хүмүүстэйгээ ярьсаар байсан бөгөөд
зарим үед хэлж, заасан зүйлсийг нь бичиж тэмдэглээд хадгалах тушаалыг тэдэнд өгч байлаа
Тэдгээр бичвэрүүдийг түүвэрлэхэд 66 ном болсон нь Библи юм.
Библийн номуудыг уншиж байж л бид Бурхан гэж чухам хэн болох, мөн хүмүүст хандсан түүний амлалтуудын талаар ойлгож эхэлнэ.
Түүнчлэн бид хаанаас ирсэн, хэн болох талаар болон бидний амьдралын зорилго үнэндээ юу вэ гэдгийг ч ойлгох болно.
Учир нь бид насан туршдаа Библийн чиглүүлгээр дамжуулан түүний талаар илүүг мэдэж,
эрх чөлөө, төгсөшгүй мөнх амиа олох юм.