Видео ачаалж байна
Транскрипт
Mongolian, Halh
Бид Ертөнцийн Эзэн Бурхантай хэрхэн харилцаа холбоотой болох вэ?
Аливаа харилцаа холбоо бидний бие биетэйгээ ярилцах чадвар дээр тулгуурлаж бий болдог шүү дээ.
Тэгвэл залбирал бол бидний Бурхантай чин сэтгэлийн харилцан яриа өрнүүлэх хэлбэр юм.
Бид түүнтэй чөлөөтэй ярилцаж,
бүх зүрхээрээ түүнийг эрэлхийлбэл
бидэнд байгаа өөрийн Ариун Сүнсээрээ дамжуулж
зүрх сэтгэлд минь хариулна гэж Есүс хэлсэн.
Мөн бид түүнд хандан залбирах үедээ зүрх сэтгэл минь түүнийг баярлуулахуйц байна уу эсвэл
гуниглуулахуйц байна уу гэдгийг мэдэрдэг.
Түүний сайн сайхныг өдөр бүр мэдэрч, эрх чөлөөтэй амьдраасай гэсэндээ
тэр биднийг өөртэй нь жинхэнэ бөгөөд дотно харилцаа тогтоогоосой гэж хүсдэг атал
залбиралгүйгээр бид түүнээс холддог ажээ.
Бид Есүстэй ярилцаж, түүнийг ойр дотно мэдэх тусам
түүнийг улам илүү хайрладаг.
Тийнхүү түүнд хайртай болох тусмаа бид түүний хайрладгийг хайрлаж,
харилцааг минь сэвтээх алив бүхнээс татгалзаж сурдаг.