Анги
10. Church
2 минFHD
New Believer Course·10 / 10Клип 10 / 10
10. Church
The church is everyone who belongs to Jesus. The church allows us to be dependent on God and on each other.
АсуултуудХолбоотой асуултууд
Өөрийн асуултаа асууБиблийн эшлэлүүд
Хуваалцах1 Corinthians 12:27
Now you are the body of Christ, and each of you is a member of it.
Berean Standard Bible
Public Domain
Дэлгэрэнгүй...Транскрипт
Mongolian, Halh (ᠮᠣᠨᠭᠭᠣᠯ ᠬᠡᠯᠡ)
Сүм гэж юу вэ? Сүм яагаад чухал вэ?
Хэдийгээр хүмүүс сүм чуулганыг хүмүүсийн уулздаг газар л гэж боддог боловч
Есүсийнх хэмээн түүнд харьяалагдаж байгаа хүн бүр түүний сүм юм гэж Бурхан хэлсэн байдаг.
Бид Бурханаар аврагдахдаа тусгаар байхаар биш
харин түүнд болон түүнийг хайрладаг хүмүүст түшиглэдэг байгаасай хэмээн хүссэн.
Бурхан биднийг нэг нэгэндээ цэвэр сэтгэлээр үйлчилж
түүнийг юу юунаас илүү хайрладаг онцгой бүлэг хүмүүсийн дунд байгаасай гэж хүсдэг.
Түүний орших сүм болсны хувьд бид түүний Сүнс
болон Үгээр
нэг нэгнээ хэрхэн хайрлаж, дэмжихийг заалгадаг.
Мөн бид тууштайгаар Библийг судлахаар цуглаж,
залбирч,
Бурханыг хүндлэн магтахдаа
баяр жаргалтай, зовлон гунигтай үеүдийн аль алинд нэгнээ түшин, өсөн төлөвшихөд нь
тусалдаг.
Амьдралыг Бурханы гэр бүлтэй хамт туулах үедээ бид өөрсдийн бэрхшээлээ хуваалцаж, Бурханы хүслийн дагуу амьдрахад урамшуулан дэмжих хүмүүстэй уулздаг.
ийм хүрээлэл бидэнд Есүсийн сайныг, шударга байдал, уучлал ба хайрыг дэлхий даяар итгэлтэйгээр хуваалцахад дэм болдог.
Чухам ийм учраас л сүм чуулган Бурханы бидэнд төлөвлөсөн амьдралын амин чухал бөгөөд гайхамшигтай нэг хэсэг нь болдог.