Видео ачаалж байна
Транскрипт
Mongolian, Halh
Бид Бурханы уучлалыг хүлээн авснаар
бидний Есүстэй харилцах харилцаа хэрхэн өөрчлөгдөх вэ?
Хүн цэвэр амьдрах гэж хичээгээд ч чадаагүй тул бид бүх зүйлд Бурханаас хамааралтай байна гэдгээ мэддэг.
Бидний бурууг уучилж, бидэнд шинэ амьдрал өгсөнөөр Бурхан үнэхээр бидний Аврагч болсон.
Тэрхүү шинэ амьдралаар нь амьдрах хүчийг бидэнд өгдөг нь ч мөн Бурхан учраас тэр бидний Эзэн мөн.
Эзэн хүн өөрийн үйлчлэгч нараа удирдан чиглүүлдэг бөгөөд үйлчлэгч нар нь ч Түүнийг дуулгавартай дагадаг.
Тэрээр үйлчлэгч нараа хамгаалж, тэднийг өсөж хөгжиж, түүнд үйлчлэхэд шаардагдах бүх зүйлсээр хангадаг.
Гэхдээ тэр бидний Эзэн байгаад зогсохгүй
бүр дотны найз минь байхыг хүсдэг ажээ.
Есүс үхэхээсээ өмнө өөрийн дагалдагч нараа анд нөхөд гэж дуудсан байдаг.
Түүгээр ч барахгүй үхлээс дахин амилсныхаа дараа түүний хийхийг хүссэн хамгийн эхний зүйл нь өнөөх дотны нөхөдтэйгөө хамт зоог барих байв.
Тийнхүү зоог барьж байхдаа тэр тэдэнд гар болон биеийнхээ
хажуугийн шархаа үзүүлсэн нь
тэр тэдний төлөө үхээд дахин амилсахаар их хайртай бөгөөд мөнхөд тэдэнтэй хамт байхыг хүсдэг гэдгээ ойлгуулахын тулд байлаа.
Бурхан Өдөр бүр бидэнтэй хамт байж
биднийг уучилсаар, чиглүүлсээр, бас хүчирхэгжүүлсээр байдаг бөгөөд
өстөн дайснуудын минь дайралтаас болон
одоо ч дотор маань байдаг хорон муухай бүхнээс минь биднийг хамгаалсаар байгаа.
Учир нь тэр бидний Аврагч, Эзэн мөн бидний
анд нөхөр шүү дээ.