Видео ачаалж байна
Транскрипт
Mongolian, Halh
Есүс бидний төлөө үхээд дахин амилсан нь яагаад ийм чухал байгаа юм бэ гэж бодож үзэж байсан уу?
Нас барсан хүн бидэнд юу өгч чадах талаар ганц хором төсөөлөн бодож үзэцгээе.
Тэр бидэнд амь өгч чадах байсан уу?
Үгүй дээ, тэр аль хэдийн нас барсан шүү дээ.
Найз минь байж чадах байсан болов уу?
Хмм, үгүй л болов уу.
Тэгвэл нас барчихсан хүн бидэнд амьдралаа өөрчлөх хүчийг өгч чадах уу?
За тэгэхээр, та одоо асуудал юунд байгааг ойлгож байгаа байх.
Есүс дахин амилсан бөгөөд амьд байгаа сайн мэдээ
байгаа тул
тэр бүх зүйлсийг өөрчилж чадна.
Гэхдээ тэр яаж дахин амилж чадсан юм бол?
Есүс бүхэлдээ цэвэр ариун байжээ.
Өөрөөр хэлбэл биднийг үхэлд хүргэдэг бузар муу нь
түүнийг булшинд хорьж дийлээгүй гэсэн үг юм.
Өөрийн туйлын сайн чанараараа үхлийг ялан дийлсэн цор ганц нэгэн бол Тэр билээ!
Зөвхөн бидний эмтэрч шархалсныг эдгээж, бүрэн болгоод зогсохгүй бидний бузар муухайг угааж, өөртэй нь хамт амьдрах амийг бидэнд өгөхийн тэр амилсан.
Нэгэнт тийм их эрх чөлөө, баяр хөөр дүүрэн амийг хүлээж авсан тул эргээд бид түүнийг хайрлаж, түүнд үйлчилдэг бөгөөд
Түүний өгөх аминд төгсгөл гэж үгүй билээ.